Шүншиг ||Shunshig
MN | EN
Нэвтрэх
"ЭМ ДИ ПРОЖЕКТ ХХК" нь хотын хэтийн төлөвлөлийн А зэрэглэлийн шинэ суурьшлын бүсэд байрлалтай Хан-Уул дүүргийн 8-р хороо, нүхтийн амны нутаг дэвсгэрт 10 га талбайд Шүншиг-3 төслийг хэрэгжүүлж байна. Тус төсөл нь 70% ногоон байгууламж, 10 төрлийн ургамал, бут сөөг, модоор хүрээлэгдсэн, байгалийг таны гэрт илүү ойртуулж өгсөн ногоон шийдэл гэдгээрээ онцлог. Мөн амралт, хүүхдийн тоглоомын талбай нь хотхоныхоо гол хэсэгт байршдаг бөгөөд авто тээврийн хэрэгсэл нэвтрэхгүй шийдлээр төлөвлөсөн нь хүүхэд багачуудад тухтай, аюулгүй орчин бүрдүүлсэн.
Төслийн тухай Шүншиг-3 Дэлгэрэнгүй
Хотын шинэ суурьшлын бүс, Хотын захиргааны байрнаас 800 метр зайд бүх төрлийн үйлчилгээг нэг цэгт төвлөрүүлсэн таатай байршил. Улаанбаатар хотын хамгийн эрчимтэй хөгжиж буй бүсүүдийн нэг болох Яармагт байрлалтай. Шинэ зам, гүүр, инженерийн шугам сүлжээ, сургууль, цэцэрлэг, худалдааны төвүүд ойр орчмоор төвлөрсөн. Хотын утаатай бүсээс зайдуу, уул, голын хаяа дагуу орших тул амьдрах орчин цэвэр, эрүүл. Мөн Яармаг нь төрөөс дэд бүтцийн хөгжлийг онцгойлон дэмжиж буй тул үнэ цэн улам өсөх ирээдүйтэй. Төслийн төлөвлөлт Нэг цэгт төвлөрсөн таатай байршил Дэлгэрэнгүй
"Шүншиг 3" төслийн орон сууц бүрийг оршин суугчдын тав тух, сэтгэл ханамжийг дээдэлсэн ухаалаг төлөвлөлттэйгээр зохион байгуулсан. Тухайн байранд байрлах бүх өрөө, тасалгаанд байгалийн гэрэл шууд тусахаар байрлал, цонхны чиглэл, хэмжээ зэргийг нарийн тооцоолсон. Ингэснээр өглөөний нарны туяа зочны өрөөг гийгүүлж, өдрийн турш өрөөнүүд дулаан, гэрэлтэй, сэтгэл сэргээм орчин бүрддэг.
Орон зай Цэлгэр саруул, гэгээтэй орон зай
Дэлгэрэнгүй
Төслүүд
Тав тух Дараагийн хуудас
Бидэнтэй холбогдох Хамтран ажиллахад таатай байх болно
Шүншиг ||Shunshig Хаяг:
Утас: +(976) 72705555
Зургийн цомог
COPYRIGHT © 2025. Шүншиг .