Hello. I can help you with Shunshig project information.
Тус арга хэмжээг МД ТОП компани Хан-Уул дүүргийн 8-р хороо, Нийслэлийн Онцгой байдлын газар, Тээврийн цагдаагийн албатай хамтран зохион байгуулсан бөгөөд холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцож, хүүхэд багачуудад аюулгүй байдлын зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх чиглэлээр мэдээлэл, зөвлөгөө өглөө.
Нийгмийн хариуцлагын хүрээнд Шүншиг -3, Шүншиг Гэгээн төслийг хэрэгжүүлэгч МД ТОП компани Хан-Уул дүүргийн 8-р хороонд байрлах Ерөнхий боловсролын 60-р сургуулийн сурагчдад зориулан "Аюулгүй байдал бүгдийн хариуцлага" сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Сургалтын үеэр сурагчдад барилгын талбай орчмын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох, осол гэмтлээс өөрийгөө хамгаалах, аюулгүй ажиллагааны тэмдэг тэмдэглэгээг зөв таньж мэдэх зэрэг өдөр тутмын амьдралд хэрэгцээтэй мэдлэг, мэдээллийг хүргэв.
Тус арга хэмжээг МД ТОП компани Хан-Уул дүүргийн 8-р хороо, Нийслэлийн Онцгой байдлын газар, Тээврийн цагдаагийн албатай хамтран зохион байгуулсан бөгөөд холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцож, хүүхэд багачуудад аюулгүй байдлын зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх чиглэлээр мэдээлэл, зөвлөгөө өглөө.
Шүншиг Гэгээн төсөл нь 24.77 га талбайд орчин үеийн төлөвлөлт бүхий 15 орон сууц, үйлчилгээ, нийгмийн дэд бүтцийн барилга байгууламжийг багтаасан цогц бүтээн байгуулалт бөгөөд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн Орон сууцны корпорацитай хамтран хэрэгжүүлж буй томоохон төсөл юм.
Төслийн хэрэгжүүлэгч МД ТОП компани нь бүтээн байгуулалтын ажлын зэрэгцээ иргэд, оршин суугчид, хүүхэд багачуудын аюулгүй байдал, эрүүл орчин, тав тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажилладаг. Энэ хүрээнд аюулгүй байдлын сургалт, нөлөөллийн арга хэмжээг тогтмол зохион байгуулахаас гадна сургуулийн орчим дахь хүүхдийн аюулгүй зорчих нөхцөлийг сайжруулах зорилгоор хамгаалалтын хашлага, хурд сааруулагч, замын тэмдэг тэмдэглэгээ болон орчны тохижилтын ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Орчны аюулгүй байдал бол зөвхөн байгууллагын бус хүн бүрийн оролцоо, хамтын хариуцлага юм. МД ТОП компани цаашид ч хүүхэд, гэр бүл, иргэдийн аюулгүй, эрүүл, ээлтэй орчныг бүрдүүлэхэд чиглэсэн нийгмийн хариуцлагын үйл ажиллагаагаа тогтвортой хэрэгжүүлэн ажиллах болно.