Hello. I can help you with Shunshig project information.
Шүншиг-2 төсөл нь айл бүрийн хэрэгцээ, амьдралын хэв маягт нийцүүлэн төлөвлөгдсөн бөгөөд 13 давхар 2–3 өрөө орон сууц болон 3 давхар, 3–5 өрөө орон сууцуудаас бүрдсэн.
Хотхоныг өндөрлөг, хотын үзэмж сайтай байршилд төлөвлөсөн тул орон сууц бүрт нарны гэрэл саадгүй тусах, өдрийн турш байгалийн гэрэлтэй байх нөхцөлийг бүрдүүлсэн.
Барилга хоорондын зай, байрлалын шийдлийг зөв төлөвлөснөөр айлуудын цонхыг барилга хоорондоо хаахгүй, илүү уужим, гэрэлтэй орчныг бүрдүүлжээ.
Мөн олон улсын стандартад нийцсэн өндөр тааз, айл бүрийн домофон систем, тохижилт бүхий ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, оршин суугчдын тав тух, аюулгүй байдлыг хангасан дулаан зогсоол зэрэг хэрэгцээт шийдлүүдийг иж бүрнээр төлөвлөсөн.
Ингэснээр Шүншиг-2 нь зөвхөн орон сууц бус, гэрэл гэгээтэй, цэвэр агаартай, тайван, тав тухтай амьдрах орчныг бүрдүүлсэн хотхон юм.
Орон сууц, ногоон байгууламж болон үйлчилгээний уялдаа.
Хан-Уул дүүрэг, 23-р хороо, Арцатын ам, Англи сургуулийн чанх урд