Түгээмэл асуулт

Төсөл, байр, төлбөр, захиалга болон гэрээтэй холбоотой асуултын хариулт.

Хан-Уул дүүргийн 8-р хороо, ерөнхий болосвролын 60-р сургуулийн баруун талд байршилтай.
Та доорх линкээр дамжуулан хорооллын байршлыг харах боломжтой.

https://maps.app.goo.gl/VPZA9AXfvR2YzwDB6

Шүншиг Гэгээн төсөл нь хороолол дотроо 1250 хүүхдийн 2 сургууль болон 720 хүүхдийн ортой цэцэрлэг байгуулахаар төлөвлөгдсөн.
Түүнчлэн хорооллын байршлын баруун болон зүүн талуудад ерөнхий боловсролын 60, 118 зэрэг сургуулиуд байрладаг.

Шүншиг Гэгээн хороолол нь нийт 24.77 га талбайд 5 блок 15 орон сууц баригдах бөгөөд нийт талбайн 30 хувьд барилга байгууламж, 70 хувьд нийтийн эзэмшлийн талбай төлөвлөгдсөн.
Түүнчлэн тус хороолол нь 5 блок тус бүрт бассейн, фитнесс, клаб хаусыг төлөвлөсөн бөгөөд оршин суугчид нэмэлт төлбөргүйгээр ашиглах боломжтой.
Мөн Шүншиг Гэгээн хороололд айл бүрт гал тогоо, үүдний шкаф болон унтлагын өрөөний шкафуудыг бэлэг болгон өгөх бөгөөд дотор заслын материалууд нь эрүүл ахуйн чанар шаардлагыг нэн тэргүүнд тавьж сонгосон материалуудаар тоноглогдсон.
Хороолол дотор автомашин нэвтрэхгүй байх төлөвлөлттэй бөгөөд амарч зугаалах талбай, унадаг дугуй болон гүйлтийн зам, гүүрэн гарц зэрэг олон төлөвлөлтийг гүйцэтгэхээр төлөвлөсөн.

Шүншиг Гэгээн нь нийт 21 давхар барилга байна. Харууцын хувьд чанх урагшаа Богд уул, "IC" Олон улсын цэцэрлэгт хүрээлэн, Морин тойруулгын цогцолбор зэрэг талбайруу харна. Орон сууц хоорондын зай 60м байх ба блок хоорондын зай 120 м ингэснээр блок бүрт өдрийн турш нар тусч, халхлах зүйлгүй байхаар төлөвлөсөн.

Шүншиг Гэгээн хороолол нь B1 болон 2 давхартаа дулаан зогсоолуудыг айл бүрт төлөвлөсөн бөгөөд
1 давхар нь бүхэлдээ авто зогсоолтой, үйлчилгээний төвүүд байхаар төлөвлөсөн.
Ингэснээр оршин суугчид хол явалгүй зөвхөн гэрийнхээ доороос чанартай хүнс,
тогтвортой үйлчилгээ авах боломжтой.

Үйлчилгээний талбайн хувьд м.кв 6.500.000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа бөгөөд
агуулахын хувьд айл бүрийн доор байрших ба м.кв 3.950.000 аар худалдаалагдаж байна.

Шүншиг-3 төслөөс бид танд 80.9 болон 94.78м.кв мастертай, гэрчилгээ бэлэн, 3 өрөө байрнуудыг санал болгож байна.

Төлбөрийн нөхцөлийн хувьд:
Бэлэн төлөлт м.кв - 4.500.000
Аль ч банкны энгийн орон сууцны зээлээд м.кв - 4.500.000
60 хувийн урьдчилгааг төлж үлдэгдэл төлбөрийг
25 сарын хугацаанд хүүгүй хуваан төлөх үед м.кв - 4,990,000 тус тус үнэлгээтэй байна.

Бид shunshig.com цахим веб сайтыг нэвтрүүлсэн бөгөөд та shunshig.com сайтаас борлуулагчийн холбогдох мэдээллийг авч холбогдон өөрийн сонирхож буй орон сууцны мэдээллийг авснаар бүртгэл үүсгүүлэн мейл хаягаар нэвтрэх нэр нууц үгийг хүлээн авснаар та системээр дамжуулан дэлхийн хаанаас ч цахим гэрээг байгуулан орон сууцаа захиалах боломжтой.

Мөн та өөрийн гэр бүлийн холбоо, харилцаа хамаарал бүхий хүний нэр дээр суугаа улсынхаа элчин сайдын яамаар дамжуулан итгэмжлэх хийлгэснээр тухайн хүн нь таныг төлөөлөх эрхтэй болох бөгөөд таны өмнөөс гэрээн дээр гарын үсэг зуран орон сууцны захиалга өгөх боломжтой.

Иргэний үнэмлэх болон урьдчилгаа төлбөрийн баримт шаардлагатай.

ШҮНШИГ ГЭГЭЭН ТӨЛБӨРИЙН НӨХЦӨЛ

ХУВИЛБАР 1

Урьдчилгаа 50% бэлэн төлөөд
Үлдэгдэл 40 сар хуваан төлөх
М2 ҮНЭ 4,490,000

ХУВИЛБАР 2

Урьдчилгаа 50% -г 10 сар хувааж төлөх
Үлдэгдэл 40 сар хуваан төлөх
М2 ҮНЭ 4,690,000

ХУВИЛБАР 3
Урьдчилгаа 25% бэлэн төлөөд
Үлдэгдэл 50 сар хуваан төлөх
М2 ҮНЭ 4,890,000

ХУВИЛБАР 4
Урьдчилгаа 25% -г 6 сар хувааж төлөх
Үлдэгдэл 50 сар хуваан төлөх
М2 ҮНЭ 4,890,000

Банкны шалгуур хангасан тохиолдолд ипотекийн болон арилжааны зээлийн боломжтой.

Шүншиг Гэгээн төсөл 2026-2030 оны хооронд хэрэгжих төсөл бөгөөд I ээлжийн А блокийн 3 орон сууц болон граш, үйлчилгээний талбай хамтдаа 2027-III-IV улиралд ашиглалтанд орно.

Шүншиг Гэгээн хороололд гадна зогсоол айл бүрийн хэмжээнд хүрэлцээтэй хэмжээгээр төлөвлөгдсөн бөгөөд нийт 2800 айлын хэмжээнд 3200 дулаан зогсоолыг төлөвлөсөн.

Дулаан зогсоолын төлбөрийн хувьд 55 сая бөгөөд төлбөрийг хүүгүй хуваан төлөх боломжтой.

Та борлуулалтын албаны 7270 5555 утасны дугаарт холбогдож мэдээлэл авах боломжтой бөгөөд
Даваа- Ням гарагуудад өглөөний 09.00 цагаас оройн 18.00 цагийн хооронд Шүншиг 3 төслийн борлуулалтын албанд
очиж загварын байртай танилцан бусад мэдээллүүдийг авах боломжтой.

Борлуулалтын албаны хаяг:
https://maps.app.goo.gl/KxfKfMuUbswdHnsTA
AI туслах Төсөл, байр, материалын талаар асуугаарай

Сайн байна уу? Шүншиг төслийн талаар танд тусалъя.